Сургалтын хөтөлбөр

БАГА БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Хүүхэд бүр эх хэл, үндэсний соёл уламжлалаа эрхэмлэдэг,сурах арга барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй эрүүл аж төрөх зөв дадал хэвшилтэй иргэн болж төлөвших зорилгын хүрээнд ажиллах ба сургалтын хөтөлбөр маань дараах зүйлсээрээ онцлог болно.

Зөв дадал хэвшил, зан чанарын эзэн болгон төлөвшүүлэх “Хүн болох багаасаа” хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ.

Санхүүгийн боловсрол олгох “Миний санхүү” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

III ангиас математикийн гүнзгийрүүлсэн сургалт

IV-V ангид Бүтээлч сэтгэлгээний сургалтын технологийг хэрэглэж, бүтээлчээр асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, технологи ашиглах, мэдлэг бүтээх чадварт суралцана.

ДУНД БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Хүүхэд бүр бие даан бүтээлчээр суралцах, асуудал шийдвэрлэх, амьдрах чадвартай, эрүүл чийрэг бие бялдартай, өөртэй итгэлтэй, эвсэг, тусархаг, ажилсаг болж төлөвшинө.

Үндэсний цөм хөтөлбөрийг олон улсын хөтөлбөртэй хослон хэрэгжүүлнэ.

“Хүн байхын учир” хөтөлбөрөөр хичээллэж, өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй, зорилго хүсэл мөрөөдөлтэй хүн болж төлөвшинө.

Бүтээлч сэтгэлгээний (Unimat, Art, Tamiya) сургалтын технологийг хэрэглэж, бүтээлчээр асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, технологи ашиглах, мэдлэгээ бүтээлчээр ашиглах чадварт суралцана

Олон улсын мэтгэлцээн хөтөлбөрт хамрагдаж, англи монгол хэл дээр мэтгэлцэх, илтгэх, эсээ бичих чадварт суралцана.

“Өрхийн санхүү” эдийн засгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Дадлагажих сургалт, хөдөлмөр зуслан зохион байгуулна.

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛ

Сонголттой уян хатан хөтөлбөрөөр хичээллэж, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах, суралцах чадвар бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын үнэмлэхтэй суралцагчийг бэлтгэнэ.

Үндэсний цөм хөтөлбөрийг олон улсын хөтөлбөртэй хослон хэрэгжүүлнэ.

“Сайн үйлийн эзэн” хөтөлбөрөөр хичээллэж, бусдын сайн сайханд хувь нэмрээ оруулдаг, санаачлагатай, бүтээлч сайн үйлийн эзэн болж төлөвшинө.

SAT, IELTS, TOFEL, HSK (хятад), NOR (япон) шалгалтанд бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Олон улсын нэр хүндтэй их дээд сургуулийн тэтгэлгийн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.

Олон улсын мэтгэлцээн хөтөлбөрт хамрагдаж, олон улсын тэмцээнүүдэд оролцоно.

Амьдрах ухааны хөтөлбөр (төлөвлөлт, орон зайн дүрслэл) хэрэгжүүлнэ.

“БИЗНЕС СУДЛАЛ” эдийн засгийн хөтөлбөрөөр СУРАГЧИЙН КОМПАНИ байгуулж ажиллана.

Гадаад орны ахлах сургуулиудтай хамтран ажиллах, уралдаан тэмцээнд оролцох, STUDY TOUR зохион байгуулах зэргээр харилцан суралцана.