Элсэлтийн мэдээлэл

2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ГЛОБАЛ ИННОВА СУРГУУЛИЙН
1 ДҮГЭЭР АНГИД 
 СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ УДИРДАМЖ

  1. ЗОРИЛГО:
    2025-2026  оны хичээлийн жилд Глобал Иннова сургуулийн 1- дүгээр ангид элсэн суралцах  элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.
  2.  БҮРТГЭЛ, ТАВИГДАХ ШААРДЛАГА 
  • Элсэлтийн бүртгэлийг цахимаар зохион байгуулна.
  • Элсэхийг хүссэн бүртгүүлэгч нь  ЭНД ДАРЖ  бүртгүүлнэ.
  • Элсэлтийн бүртгэл амжилттай болсноор  бүртгүүлэгчийн цахим хаягаар уулзалт ярилцлага хийх өдөр, цагийн хуваарь илгээнэ.
  • Уулзалт ярилцлагыг танхимаар зохион байгуулна.

3. БҮРТГҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА, АНХААРАХ ЗҮЙЛ:

  • Бүртгүүлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн байх;
  • Бүртгүүлэгчийн овог, нэрийг кирилл үсгээр бичиж, регистрийн дугаарыг алдаагүй зөв оруулах;
  • Бүртгүүлэгчийн эцэг эх/асран хамгаалагч нь өөрийн и-мэйл хаяг, холбоо барих утасны дугаарыг заавал бичих
    4.УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГЫН ДҮН.
  • Уулзалт ярилцлагын дүнг цахим хаягаар элсэх эрх олгосон эсэх талаарх мэдээллийг илгээнэ.
  • Хамтарсан уулзалт, ярилцлагын дүнгээр элсэх эрх авсан элсэгчдэд батламж гардуулна. Тэнцсэн элсэгч нь  эцэг эх/асран хамгаалагчдын хамт сургууль дээр ирж, батламжаа гардан авна.


СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

Элсэлтийн комисстой холбогдох
утас:
 99039810, 99063659, 95010109
E-mail: js_coord@global.edu.mn