АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ Н.ХАНДАРМАА
Боловсрол судлалын магистр, тэргүүлэх зэрэгтэй багш.
1978-1983 онд Азербайджаны улсын их сургуулийг биологич генетикчээр, 1991-1993 онд МУИС ийг англи хэлний орчуулагч багшаар төгссөн.
Ажиллах хугацаанд:
- АУДС-д биологийн багш лектор,
- БГД ийн 93-р сургуульд орос англи хэлний багш, эрхлэгч,
- ESP-д IELTS шалгалтын төвийн зохион байгуулагч,
- БСШУЯ ны харьяа Үндэсний цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх багийн зүүн бүсийг хариуцсан ахлагч,
- 2015-2016 онд АХБ ны техник туслалцааны төслийн үндэсний зохицуулагчаар ажиллаж байсан.
“Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, МУ-ын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан.