Глобал олон улсын дунд Сургууль️ Америкийн нэгдсэн улсын 5363 ахлах сургуулиас сургалтын чанараараа 41т жагсдаг Васач Академи/Wasatch academy/-тай хамтран ахлах сургуулийн хос дипломын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, хамтын гэрээ байгууллаа.
Америк, Монголын ахлах сургуулийн боловсролын хос дипломын хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол сурагчид эх орондоо АНУ-ын ахлах боловсролын AP хөтөлбөрийн 24 кредитийн хичээлийг үзэж хос гэрчилгээтэй төгсөнө. АНУ-ын Васач академийн нийт сурагчдын 40 хувь нь 40 өөр улсын сурагчид байдгаараа онцлогтой.
Васач академийн байнгын төлөөлөгч, зөвлөх багш нар Монголд байрлан хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавихаас гадна Монгол сурагчдыг дэлхийн шилдэг их сургуульд элсүүлэхэд бэлтгэх “Карьер төв”-ийг ажиллуулна.
Ийнхүү Глобал олон улсын дунд сургууль олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтыг эхлүүлж, эх орныхоо ирээдүйн эздийг Монголд анх удаа АНУ-ын хос гэрчилгээтэй төгсгөх түүхэн үйлийг түүчээлж байна.
Хамтын гэрээнд гарын үсэг зурах ёслолд АНУ-ын Васач Академийн захирал ноён Лофтин, Васач академийн ТУЗ-ийн дарга ноён Мөрфи, хөтөлбөр хариуцсан захирал ноён Жесси, Aзийн хөтөлбөр хариуцсан захирал ноён Доулинг болон Глобал олон улсын дунд сургуулийн захирал С.Батсүх, ТУЗ-ын дарга Ц.Отгонбаатар, зөвлөх Л.Гантөмөр, Б.Пүрэв-Очир нар оролцлоо.
Васач академийн тухай 5 баримт:
- АНУ-ын 5363 ахлах сургуулиас чанараараа 41т жагсдаг.
- Төгсөгчид нь 100% коллеж, их дээд сургуульд элсдэг.
- ️SAT оноо нь АНУ-ын дунджаас өндөр/1600 оноо/.
- Сурагчдын 40 хувь нь 40 өөр улсаас ирсэн олон улсын сурагчид байдаг.
- Нэг ангид дунджаар 9 хүүхэд суралцдаг, нийт сурагчдын 80 хувь нь хотхондоо байрладаг.
Хос дипломын хөтөлбөр хэрэгжсэнээр:
- Монгол сурагчид эх орондоо АНУ-ын ахлах боловсролын хөтөлбөрийг эзэмшиж, хос гэрчилгээтэй төгсөнө.
- Монгол сурагчид солилцооны хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэнэ
- Америк, Монгол зөвлөх багш нарын ажиллуулах “Карьер төв”-ийн тусламжтайгаар Дэлхийн шилдэг их сургуульд элсэх боломж нээгдэнэ.