1.ЗОРИЛГО:
2025-2026 оны хичээлийн жилд Глобал Иннова сургуулийн 2-12- дүгээр ангид элсэн суралцах элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.
2. БҮРТГЭЛ, ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Элсэлтийн бүртгэлийг цахимаар зохион байгуулна.
- Элсэхийг хүссэн бүртгүүлэгч нь ЛИНК бүртгүүлнэ.
- Элсэлтийн бүртгэл амжилттай болсноор бүртгүүлэгчийн цахим хаягаар хариу мэдээлэл илгээнэ.
- Шалгалт, ярилцлагыг танхимаар зохион байгуулна.
3. БҮРТГҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА, АНХААРАХ ЗҮЙЛ:
- Бүртгүүлэгчийн овог, нэрийг кирилл үсгээр бичиж, регистрийн дугаарыг алдаагүй зөв оруулах;
- Бүртгүүлэгчийн эцэг эх/асран хамгаалагч нь өөрийн и-мэйл хаяг, холбоо барих утасны дугаарыг заавал бичих
4.ШАЛГАЛТЫН ДҮН
- Шалгалтын дүнг цахим хаягаар мэдээллийг илгээнэ.
- Шалгалт ярилцлагын дүнгээр элсэх эрх авсан элсэгчдэд батламж гардуулна. Тэнцсэн элсэгч нь эцэг эх/асран хамгаалагчдын хамт сургууль дээр ирж, батламжаа гардан авна.