(+976) 77202211
info@global.edu.mn
  • mn
Global EduGlobal Edu
  • БИДНИЙ ТУХАЙ
    • Танилцуулга
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Захирлын мэндчилгээ
    • Хамт олон
      • Менежментийн баг
      • Бага сургуулийн баг
      • Дунд сургуулийн баг
    • Ажлын байр
  • ЭЛСЭЛТ
    • Элсэлтийн мэдээлэл
    • Элсэлтийн цахим бүртгэл
    • Бүртгэлийн ажилтантай холбогдох
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр
    • Сургалтын орчин
    • Бага сургууль
    • Дунд сургууль
    • Ахлах сургууль
    • Хичээлийн хуваарь
  • ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТУУД
    • Урлаг
      • Төгөлдөр хуур
    • Спорт
      • Сагсан бөмбөг
      • Ширээний теннис
      • Шатар, даам
    • Бүтээлч сэтгэлгээ
    • Сонгон
    • Олимпиад
    • Олон улсын шалгалт
    • Клуб
    • Хөтөлбөрийн зөрүү
  • СУРАГЧДЫН ҮЙЛЧИЛГЭЭ
    • Карьер төв
    • Номын сан
    • Сурах бичиг
    • Дэвтэр
    • Дүрэмт хувцас
    • Хоолны үйлчилгээ
    • Сургуулийн автобус
      • Чиглэлүүд
      • Гэрээ
    • Эцэг эхийн зөвлөл
    • Календарчилсан төлөвлөгөө
    • Сарын мэдээ
    • БИДНИЙ ТУХАЙ
      • Танилцуулга
      • Алсын хараа, эрхэм зорилго
      • Захирлын мэндчилгээ
      • Хамт олон
        • Менежментийн баг
        • Бага сургуулийн баг
        • Дунд сургуулийн баг
      • Ажлын байр
    • ЭЛСЭЛТ
      • Элсэлтийн мэдээлэл
      • Элсэлтийн цахим бүртгэл
      • Бүртгэлийн ажилтантай холбогдох
    • СУРГАЛТ
      • Сургалтын хөтөлбөр
      • Сургалтын орчин
      • Бага сургууль
      • Дунд сургууль
      • Ахлах сургууль
      • Хичээлийн хуваарь
    • ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТУУД
      • Урлаг
        • Төгөлдөр хуур
      • Спорт
        • Сагсан бөмбөг
        • Ширээний теннис
        • Шатар, даам
      • Бүтээлч сэтгэлгээ
      • Сонгон
      • Олимпиад
      • Олон улсын шалгалт
      • Клуб
      • Хөтөлбөрийн зөрүү
    • СУРАГЧДЫН ҮЙЛЧИЛГЭЭ
      • Карьер төв
      • Номын сан
      • Сурах бичиг
      • Дэвтэр
      • Дүрэмт хувцас
      • Хоолны үйлчилгээ
      • Сургуулийн автобус
        • Чиглэлүүд
        • Гэрээ
      • Эцэг эхийн зөвлөл
      • Календарчилсан төлөвлөгөө
      • Сарын мэдээ

    Гэрээ

    • Home
    • Гэрээ

    Глобал олон улсын дунд сургуулийн автобусаар зорчих үйлчилгээний журам

    Энэхүү журам нь Глобал олон улсын дунд сургуулийн сурагчдын автобусаар үйлчлүүлэхтэй холбоотой  харилцааг зохицуулна. Уг харилцаанд оролцогч талууд дараах үүрэг хүлээнэ.

    Нэг. Сургуулийн үүрэг

    • Сургуулийн сурагчдад үйлчлэх автобусны үйлчилгээг зохион байгуулахдаа холбогдох хууль дүрэм журам, Монгол улсын “Сургуулийн автобусанд тавигдах MNS6444:2014 стандарт” шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулж буй компанийг сонгон шалгаруулж  гэрээ байгуулж ажиллах
    • Сурагчдын гэрийн хаягийг тодорхой судлан гэрээ байгуулсан компанитай хамтран чиглэл маршрутаа гаргах
    • Чиглэл маршрут, автобусны үйлчилгээний болон хуваарийн өөрчлөлттэй холбоотой мэдээллийг эцэг эх асран хамгаалагчдад тогтмол өгч байх
    • Унааны төлбөрийг улирал тутам хураан авч нэгдсэн журмаар компанийн дансанд шилжүүлэх
    • Автобусны үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу талуудад тавьж шийдвэрлүүлж байх

    Хоёр. Гүйцэтгэгч компанийн үүрэг / Жолоочийн үүрэг/

    • Автобусны аюулгүй байдлыг бүрэн хариуцаж улирал тутам техникийн оношлогоо үзлэгт оруулах болон ажлын өмнөх өдөр автобусны бэлэн байдлыг тогтмол шалгаж хэвших
    • Үйлчилгээнд явж буй автобус цонхоо тогтмол хаах, хаалгыг хаасны дараа хөдлөх, автобусны цэвэр, тав тухтай байдлыг хангахад анхаарах
    • Маршрутын дагуу өглөө тогтсон цагт дурьдсан буудлаас нэр бүхий сурагчдыг   /бага ангийн сурагчдыг эцэг эхээс/ хүлээн авч, орой тухайн буудалд хүргэж өгөх үйлчилгээг хариуцлагатай зохион байгуулна. Тухайн буудлаас хөдлөх цагт хүүхэд багтаж ирэхгүй бол 1-2 минут хүлээгээд хөдөлнө. Ирээгүй сурагчдыг анги удирдсан багш болон эцэг эхэд мэдэгдэх
    • Автобусаар зорчих хугацаанд сурагчдын аюулгүй байдал эрүүл мэндийг бүрэн хариуцаж тээврийн хэрэгслийг жолоодох дүрэм журмыг чанд баримтлана.
    • Бага ангийн сурагчдыг автобуснаас буулган АУБ-д хүлээлгэн өгч, багшаас хүлээн авч автобусанд суулгаж байх
    • Хүүхэд бүрийн автобусаар үйлчүүлэх картыг шалгаж оруулна.
    • Хүүхэдтэй эелдэг дотно харилцах, тэдэнд зөвлөн туслах анхаарал болгоомжтой зорчих болон аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл өгөх
    • Автобусаар үйлчлүүлж буй сурагчид, тэдний гэр бүл, анги удирдсан багштай холбоотой асуудал гарвал сургуулийн нийгмийн ажилтан С.Одмандахтай холбогдох /Утас: 95007298/

    Гурав. АУБ-ийн үүрэг

    3.1 Бага ангийн анги удирлсан багш нар өглөө жолоочоос сурагчдаа хүлээн авах, орой хичээл болон хөгжүүлэх сургалт тарсны дараа тогтоосон цагт жолоочид хүлээлгэн өгөх

    3.2 Хүүхэд бүрд автобусаар аюулгүй зорчих, эрүүл зөв дадал хэвшилтэй, эелдэг дотно харьцаатай байх талаар зөвлөгөө өгч байх

    3.3 Чиглэл маршрут, автобусны үйлчилгээний болон хуваарийн өөрчлөлттэй холбоотой мэдээллийг эцэг эх асран хамгаалагчдад тогтмол өгөх, автобусанд суусан талаар эцэг эхэд мэдэгдэх

    3.4 Автобусны үйлчилгээтэй холбоотой эцэг эх амран хамгаалагчаас гарсан санал хүсэлтийг хүлээн авч сургуулийн захиргаа болон компанид бичгээр өгөх

    3.5 Сурагч автобуснаас хоцорч суух боломжгүй болсон мэдээлэл ангийн багшид ирвэл яаралтай жолоочид мэдэгдэх

    Дөрөв. Эцэг эх асран хамгаалагчийн үүрэг

    • Бага ангийн сурагчдыг автобусны буудал дээр биечлэн хүргэж жолоочид хүлээлгэж өгөх, тухайн буудлаас  хүлээн авах
    • Дунд ахлах ангийн хүүхэдтэй эцэг эх хүүхдээ дурьдсан цагт буудал дээр очсон байх болон цагтаа буцаж ирсэн эсэхэд анхаарах, шаардлагатай бол анги удирдсан багштай холбогдох
    • Хүүхдээ автобусны буудал дээр даарах хөрөхөөс урьдчилан сэргийлж дулаан хувцас, малгай өмсгөж явуулахад анхаарах
    • Унааны төлбөрийг улирлаар нь цаг хугацаанд нь төлөх ба дансаар шилжүүлэх
    • Хүүхдээ автобусанд сууж амжихгүй болсон тохиолдолд жолоочид болон анги удирдсан багшид урьдчилан 10-20 минутын өмнө мэдэгдэх, хүндэтгэн үзэх шалтгаанаар хичээлдээ явах боломжгүй тохиолдолд өмнөх өдөр нь нийгмийг ажилтан борон ангийн багшид мэдэгдэх / нийгмийн ажилтан Утас: 95007298/
    • Автобусны үйлчилгээ, техник аюулгүй ажиллагаа, үнэ хөлстэй холбоотой санал хүсэлт байвал Захиргаа аж ахуйн менежер Г.Болортуултай холбогдох. /Утас: 99015693/

    Тав. Сурагчийн үүрэг

    5.1 Бага ангийн сурагчид гэр бүлийнхээ хэн нэгнээр  хүргүүлэх  мөн тэднээр тосуулж харина. Хүн тосоогүй бол жолоочийг  гэр бүлийнхэнтэйгээ холбоо бариулна.

    5.2 Ахлах дунд ангийн сурагчид цагийг нарийн баримтлан дурьдсан цагт өглөө буудал дээр, орой сургуулийн  үүдэнд бэлэн ирсэн байж автобусандаа сууна.  Хоцорсон тохиолдолд жолооч болон ангийн багшид  урьдчилан мэдэгдэнэ.

    5.3. Сурагч бүр автобусны картаа үзүүлж сууна. Яаралтай асуудал гарсан тохиолдолд картын ард байгаа утсаар холбогдоно.

    5.4 Биед эвтэй дулаан хувцас, малгай бээлийгээ өмсөж  сургуульдаа явж байна

    5.5 Автобусанд суухын өмнө болон автобуснаас буугаад анхаарал болгоомжтой харьж байх

    Зургаа.Үнэ хөлс. Чиглэл

    6.1 Долоон чиглэлд 7 автобус үйлчилнэ. / Чиглэл хавсралт 1/

    6.2 Автобусны ирэх ,буцах үйлчилгээний төлбөр нэг хүүхэд нэг өдрийн 4000 төгрөг, үүнээс сургууль 1000 төгрөгийг , эцэг эх асран хамгаалагч 3000 төгрөгийг тус тус төлнө.

    /  22өдөр*3000= 66000, 3 сар *66000= 198000/

    Төлбөрийг тухайн хичээлийн жилийн 9, 12,  3 сард багтаан тус тус төлнө.

    6.3 Автобусны үйлчилгээний төлбөрийг улирлаар авна. / 3 сараар /

    6.4 Хол ойроос шалтгаалахгүйгээр ижил үнийн тариф үйлчилнэ.

     

    ГЛОБАЛ ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛЬ

    Сүүлд нийтлэгдсэн

    🌟🏆 АМЖИЛТЫН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ 🏆🌟
    13May2022
    ”МАЛЧИН АХУЙТАЙ ТАНИЛЦАХ”
    09May2022
    Global Speed-2022
    09May2022

    ХОЛБОО БАРИХ

    Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нийслэлийн хүрээний өргөн чөлөө, Хүннүгийн гудамж, 13313, Эдү кампус цогцолбор хотхон

    (+976) 7721-2288, 9916-5742

    info@global.edu.mn

    СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТ

    • Сургуулийн танилцуулга
    • Элсэлтийн мэдээлэл
    • Бүртгэлийн ажилтан

    Цогцолбор

    • Монтессори цэцэрлэг
    • Япон хэлний сургалтын төв
    • Англи хэлний сургалтын төв
    • Спорт заал: 9904-4729

    Холбоо барих

    • Бага сургууль: 7721-2233
    • Дунд сургууль: 7720-2211
    • Ахлах сургууль: 7721-2288

    © Copyright 2017 Global International School

    • Privacy
    • Terms
    • Sitemap
    • Purchase

    Боловсролын цогцолбор хотхон

    Манай танилцуулга товхимолыг энд дарж татаарай!

    DOWNLOAD