1991 онд УБИС-ийг дүрслэх урлаг,шугам зураг, хөдөлмөрийн багш мэргэжлээр төгссөн.
Дорнод аймгийн Багшийн коллеж, ЧД-ийн 23-р сургуульд зураг, технологийн багшаар ажиллаж байсан.
Дорнод аймгийн Багшийн коллежийн “Оны хөдөлмөрийн аварга багш”, Чингэлтэй дүүргийн “Ур чадварын уралдааны аварга багш”
“Матрёшка”, ”Нарны хотын хүүхдүүд”, ”Шувуунд хайртай хүүхдүүд”, ”Динозаврын мөрөөдлийг биелүүлэхэд бидний оролцоо” сэдвээр хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэнгүүд гаргаж, хүүхдийн авьяас билэг, уран сэтгэмж, ур чадварыг нэмэгдүүлэх ажилд хувь нэмрээ оруулсан.
10 гаруй сургууль, сургалтын байгууллага болон одоо Глобал олон улсын дунд сургуулийн дотоод тохижилт, интерьерийн ажлыг хийж гүйцэтгэж байна.
Unimate education олон улсын хөтөлбөрийн боловсролын зөвлөх багш.
Английн хүүхдийг ивээх сан, Монголын хүүхдийн эрхийг хамгаалах төв, Монголын зуслангуудын холбоо, Өсвөр үеийн хүүхэд хөгжлийн төв, Монголын Скаутын холбоо, Дүдү боловсрол сан зэрэг хүүхдийн оролцооны байгуулагуудад сайн дурын ажилтнаар ажиллаж хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан багш.