Ж.Нарангэрэл

БАГА БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР ЖАЛБУУГИЙН НАРАНГЭРЭЛ

Боловсрол судлалын магистр, докторант. Мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй.

 

Боловсролын байгууллагад 23 жил ажилласан. 1988-2012 онуудад цэцэрлэгт багш, арга зүйч, дунд сургуульд бага ангийн багш, 2012-2016 Бага, дунд, бүрэн дунд боловсролын үндэсний цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх багийн гишүүнээр ажилласан.

 

Багшлах хугацаандаа ур чадварын уралдааны сургуулийн аваргаар 3 удаа, дүүрэгт 3 удаа 3-5-р байрт шалгарч байсан. Сурагчдын матетамик сэтгэлгээг хөгжүүлэх болон хэл ярианы чадварыг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллаж байсан.

 

Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Бага дунд боловсролын хөтөлбөрт шинээр нэмэгдсэн “Иргэний боловсрол” хөтөлбөрийн багт хөтөлбөр, зөвлөмж зохиогчийн багийн гишүүнээр ажилласан.

 

Япон улсад сургуулийн менежемент, сургалтыг дэмжих үйл ажиллагааны арга зүйн чиглэлээр 2 сар туршлага судалсан. Үндэсний хэмжээнд бага, дунд боловсролын багш нарт хичээл, үйл ажиллагааны чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургуулийн удирдлагын багт менежентийн чиглэлээр зөвлөн тусалж хамтран ажилласан.

 

Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *