Урлагийн ухааны магистр, заах аргач зэрэгтэй.
Боловсролын байгууллагад 16 жил ажилласан.
Ажлын туршлага:
- 1999-2001он 79-р сургууль /УБ хот/
- 2001-2002 он 82-р цэцэрлэг/УБ хот/
- 2004-2012 он Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл ЕББДС
- 2014-2017 он Америк монголын хамтарсан “Монгол-Од” сургууль
Дээрх сургуулиудад хөгжмийн багшаар тус тус ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа сурагчдад хөгжмийн боловсролыг олгохын зэрэгцээ үндэсний хөгжим, найрал дуу, төгөлдөр хуур хөгжмийн сургалт явуулж ирсэн.
Багш сурагчийн амжилтаас:
- Сэлэнгэ аймгийн хөгжмийн багш нарын ур чадварын уралдааны 1-р байр /2009 он/
- Сэлэнгэ аймгийн Хөтөл ЕББДС-ийн шилдэг багш/ 2010 он/
- Америк монголын хамтарсан “Монгол-Од” сургуулийн шилдэг багш /2016он/
- “Классика” улсын уралдааны шилдэг багш /2012он/
- “Бид Сэлэнгийн үр сад “ 2 жилд нэг удаа зохиогддог Сэлэнгэ аймгийн урлагийн наадмын 3 удаагийн тэргүүн байр/сурагчдаа бэлтгэн оролцуулсан/
- Найрал дууны аймгийн уралдаанд 1-р байр
- “Зөнгийн одод” уралдааны гранпри /Сендрелла хамтлаг/
- “Ээжээ та сонсооч”, “Forte and piano”, “Классика” төгөлдөр хуурын улсын уралдаануудад бэлтгэсэн шавь нар нь улсын 1-7 удаагийн аварга, шилдгийн шилдэг тоглогч, Итали, АНУ-д болсон олон улсын төгөлдөр хуурын уралдаанд амжилттай оролцож, 3, 1-р байр эзэлсэн.
- 2016 онд Монгол Улсын Боловсрол , соёл, шинжлэх ухаан спортын яамны “Жуух бичиг”-ээр шагнагдсан.