Боловсролын байгууллагад 31 жил ажилласан.
Ажлын туршлага:
- Түүх, нийгмийн ухааны багш, Боловсролын Мэтгэлцээн, эссэ, илтгэлийн хөтөлбөрийн үндэсний сургагч багш,
- ОУ-ын Хэрэглээний эдийн засаг хөтөлбөрийн сургагч багш,
- Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд дунд, бүрэн дунд боловсролын үндэсний цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх төвийн бүс хариуцсан багийн ахлагч,
- БСШУСЯ. АХБ, Японы ЯБСангийн хамтарсан судалгааны чадавхийг бэхжүүлэх олон улсын төслийн багт бүс хариуцсан бие даасан зөвлөх,
- “Боловсролын салбарын хөгжил, чанартай боловсрол эзэмших хүртээмжид нөлөөлөх сургуулийн хүчин зүйлсийг тодорхойлох”- үндэсний хэмжээний судалгааны ажилд оролцсон.
Багш, сурагчийн амжилтаас:
- Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний илтгэлийн улсын уралдаанд 8 удаа шалгаран оролцсоноос 2009 онд тусгай байр, 2010 онд 2-р байр, 2011 онд 1-р байр, 2013 онд 3-р байр,
- Түүх, нийгмийн ухааны улсын олимпиадад бэлтгэсэн сурагчид 4 удаа улсад шалгаран эхний байр,
- Багш нарын олимпиадад өөрөө 5 удаа улсад шалгаран оролцож, 2013 онд 1-р байр,
- 2010, 2011 онд ЕЭШ-н шалгалтанд хамгийн өндөр үзүүлэлтээр 2 удаа улсад 2-р байр,
- 2009 онд төвийн бүсийн аймгуудын “БҮТЭЭЛЧ БАГШ” шалгаруулах уралдаанд тэргүүн байр, цом