БИОЛОГИЙН БАГШ- М.ЭНХБОЛД
МУБИС-ийг “Байгалийн ухааны багш” мэргэжлээр 2008 онд төгссөн.
Боловсролын байгууллагад 9 жил ажилласан.
Ажлын туршлага:
- Нийслэлийн 14-р сургуульд биологийн багш,
- Сэн лизэ “Хятад хэл”-ний гүнзгий сургуульд сургалтын менежер,
- БСШУЯ -ны харьяа бага, дунд, бүрэн дунд боловсролын үндэсний цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх багийн зохицуулагчаар тус тус ажилласан.
Багшлах ур чадварын хувьд БЗД-ийн “Супер багш” уралдааны 3-р байр, БЗД-ийн “Эцэг, эхэд өгөх цахим зөвлөгөө” уралдааны 3-р байр, Улсын илтгэлийн уралдаанд шагналт байр, БЗД-ийн болон нийслэлийн мэргэжлийн ур чадварын уралдааны 2,3-р байрт шалгарч байсан.
НБГ-ийн “Ахлах багш” цол тэмдэгтэй. Үндэсний сургагч багш.