ГЛОБАЛ ЦОГЦОЛБОРЫН ЗАХИРАЛ
САНДУЙЖАВЫН БАТСҮХ
Боловсрол судлалын магистр, докторант.
Боловсролын байгууллагад 29 жил ажилласны 15 жилд Нийслэлийн БГД- ийн 93-р сургуулийн захирлаар ажилласан.
2012-2016 БСШУ-ы сайдын зөвлөхөөр ажиллах хугацаанд:
- Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2014 – 2024 он) боловсруулах багийн гишүүнээр,
- Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн үзэл баримтлал боловсруулах багт зөвлөхөөр,
- Бага дунд боловсролын үндэсний цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын багийн ахлагчаар тус тус ажилласан.
- Нийтдээ 20 гаруй бие даасан болон хамтын бүтээл, ном гарын авлага туурвиснаас “Хүн байхын учир”, “ Төсөөлөн мөрөөдвөл биелнэ” бүтээлүүд нь олон зуун багш, эцэг эхчүүдийн таашаалд нийцсэн, унших дуртай ном болсон.
- Япон, Сингапур, Гонконг, Хятад, Унгар, Польш, Герман улсад боловсролын бодлого, менежементийн чиглэлээр туршлага судалж, мэргэжил дээшлүүлсэн.
- МУ-ын төрийн дээд шагнал Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой.