Эзэмших чадвар:
Эр зориг, тэсвэр тэвчээр, бусдыг хүндлэх, хүмүүжлийн өндөр ач холбогдолтой. Өв тэгш бие бялдар, бие хамгаалах чадвар эзэмшдэг. Эмэгтэй хүүхдүүд хичээллэх боломжтой.
Хичээллэх өдөр, цаг:
Долоо хоног бүрийн Лхагва, Баасан гарагт 14.30-17.40 цагт I-XII ангийн сурагчид
Анхаарах зүйл:
- 09-р сарын 07-ны дотор бүртгүүлсэн байх.
- Биед таарсан бэлтгэлийн хувцас.
Удирдах багш:
И ЧАН ЮН
БНСУ-ын Кёнхи их сургуулийг таэквондогийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.
Таэквондогийн хар бүс, 7 дантай. Монгол улсад энэ спортыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Ажиллах хугацаандаа улс, аймаг, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүд тамирчдаа маш амжилттай бэлтгэн оролцуулсан.БНСУ, БНХАУ, ОХУ-д зохиогддог олон улсын тэмцээнүүдэд шавь нар нь мөн амжилттай оролцсон.
Зүүн гар талаас Глобал сургуулийн VII ангийн сурагч И.Мижин, дасгалжуулагч багш И Чан Юн.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9191-2348 утсаар лавлана уу.
0.00 average based on 0 ratings