Г.Цэвэлмаа

ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР ГЭСЭРИЙН ЦЭВЭЛМАА

Боловсрол судлалын магистр,  Зөвлөх зэрэгтэй.

 

Боловсролын байгууллагад 24 жил ажилласны 13 жилд нь түүх, газарзүй, нийгмийн ухааны багшаар, 7 жилд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг (БХАН) ТББ –д, сүүлийн 4 жилд Бага, дунд, бүрэн дунд боловсролын үндэсний цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх багийн ерөнхий менежерээр ажилласан.

 

Багшлах хугацаандаа ур чадварын уралдааны дүүрэг, аймаг, нийслэлийн аваргаар нийт 3 удаа, улсад 2-р байрт шалгарч байсан. “Улсын шилдэг технологич багш” үнэмлэхтэй.

 

Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Бага, дунд боловсролын хөтөлбөрт шинээр нэмэгдсэн:

  • “Сургалтыг дэмжих үйл ажиллагаа” –ны (Бага, дунд боловсролын) хөтөлбөр, зөвлөмж боловсруулах зохиогчийн багийн гишүүнээр,
  •  “Бизнес судлал” хичээлийн хөтөлбөр, сурах бичиг, багшийн ном, зөвлөмж боловсруулах зохиогчийн багийн гишүүнээр тус тус ажилласан.
  • “Сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга замууд” бие даасан бүтээл нь 2 дахь удаагаа хэвлэгдэн олон зуун багшийн хүртээл болсон.
  • Япон, Унгар, Тайланд, Солонгос улсад сургуулийн менежемент, сургалтыг дэмжих үйл ажиллагааны арга зүйн чиглэлээр туршлага судалж, мэргэжил дээшлүүлсэн.
  • Боловсролын тэргүүний ажилтан, МУ-ын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдсан.

С.Батсүх

ГЛОБАЛ ЦОГЦОЛБОРЫН ЗАХИРАЛ

САНДУЙЖАВЫН БАТСҮХ

Боловсрол судлалын магистр, докторант.

Боловсролын байгууллагад 29 жил ажилласны 15 жилд Нийслэлийн БГД- ийн 93-р сургуулийн захирлаар ажилласан.

 

2012-2016 БСШУ-ы сайдын зөвлөхөөр ажиллах хугацаанд:

  • Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2014 – 2024 он) боловсруулах багийн гишүүнээр,
  • Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн үзэл баримтлал боловсруулах багт зөвлөхөөр,
  • Бага дунд боловсролын  үндэсний цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын  багийн ахлагчаар тус тус ажилласан.
  • Нийтдээ 20 гаруй бие даасан болон хамтын бүтээл, ном гарын авлага туурвиснаас “Хүн байхын учир”, “ Төсөөлөн мөрөөдвөл биелнэ” бүтээлүүд нь олон зуун багш, эцэг эхчүүдийн таашаалд нийцсэн, унших дуртай ном болсон.
  • Япон, Сингапур, Гонконг, Хятад, Унгар, Польш, Герман улсад боловсролын бодлого,  менежементийн чиглэлээр туршлага судалж, мэргэжил дээшлүүлсэн.
  • МУ-ын төрийн дээд шагнал Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой.