1. МОНГОЛДОО ТЭРГҮҮЛЭХ СУРГАЛТЫН ОРЧИНТОЙ
- Цэцэрлэг, бага, дунд сургууль, ахлах сургууль болон Хүүхэд хөгжүүлэх төвүүдтэй
- Усан бассейн, спорт заал, фитнесс бүхий спорт сургалтын цогцолбортой
- Урлаг театр, номын сан, зоогийн газартай
- Ухаалаг самбар, таблет, хэрэглэгдэхүүн бүхий ухаалаг сургалтын орчинтой
- Байгалийн ухааны хичээл бүрээр сургалт судалгааны иж бүрэн лабораториудтай
- Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх Unimat, Metall Iine, Wine wood, 4D frame, Art-ийн иж бүрэн лабораториудтай
- Эцэг эх, сурагч, багш, удирдлага бүгд холбогдсон цахим системтэй /Сурагчид цахим картаараа төрөл бүрийн үйлчилгээ авна/
- Нэг анги 18-20 сурагчтай тул анги танхимууд нэг ээлжээр хичээллэнэ.
1. ХОС ХЭЛ, ХОС ХӨТӨЛБӨР
- I-III ангид Монгол хэлээ төгс эзэмшүүлэх, сурах арга барил, зөв дадал хэвшилтэй Монгол хүн болон төлөвшүүлэхэд чиглэнэ.
- IV ангиас Англи хэл, VI ангиас Япон хэлний хөтөлбөр хэрэгжинэ. Дунд ангиас Математик, байгалийн ухааны хичээлүүд Англи хэл дээр явагдана.
- Бага анги буюу I-V ангид үндэсний сургалтын цөм хөтөлбөр, VI ангиас эхлэн Кэмбриджийн олон улсын хөтөлбөр (IGCSE, AS,А) хослон хэрэгжүүлэхээр зорьж байна.
- Төгсөгчдийг олон улсын болон үндэсний бүрэн дунд боловсролын хос гэрчилгээтэй төгсөхөд бэлтгэнэ. Гадаадын их, дээд сургуульд элсэх, тэтгэлгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх Карьерийн төв ажиллана.
- Үндсэн хөтөлбөрийг дэмжсэн “Хүн байхын учир”, “Бизнес судлал” дэд хөтөлбөрүүд хэрэгжинэ.
2. ШИЛДЭГ БАГШ НАРЫН БАГТАЙ
- Бага, дунд, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулж 2012-2016 онд үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн шилдэг багш нарын багтай
- Кэмбриджийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэдэг мэргэшсэн багш нарын багтай
- Багш нар нь мэргэжлийн зэрэгтэй, дүүрэг, нийслэл, улсын хэмжээний мэргэжлийн болон ур чадварын аварга, судалгааны ажил хийж буй магистрант, докторантууд,
4. ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ЦОГЦ ХӨТӨЛБӨР, ОРЧИНТОЙ
- Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, урлаг, спортын авьяасыг нээн хөгжүүлэх 4 чиглэлээр 50 гаруй төрлийн сонгон, дугуйлан, секц болон сайн дурын клубууд хичээллэнэ.
- Хичээлийн дараа 17 цаг хүртэл Хүүхэд хөгжүүлэх сургалтуудад хамрагдах боломжтой
- Хүүхэд бүр өглөөний цайтай
- Жил бүр сурагчдын зорилго, мөрөөдөл, ахиц амжилтад үндэслэсэн тэтгэлэгт хөтөлбөр ба үнэлгээний системтэй
- Жил бүр STUDY TOUR, дадлагажих сургалт, хөдөлмөр зуслан зохион байгуулна