А.ПҮРЭВСҮРЭН

Тэргүүлэх зэрэгтэй

 

Боловсролын байгууллагад 10 дэх жилдээ ажиллаж байна.

 

Ажлын туршлага:

  • 2007-2014 онд Физикийн багш
  • 2015-2017онд БСШУЯ-ы Хэрэгжилтийн багт Физикийн судлагдахуун болон аймаг бүс хариуцсан менежер
  • Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд физикийн судлагдахууны суурь боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэнд, ахлах ангийн сургалтын хөтөлбөрийн багт үндэсний сургагч багш

 

Багш, сурагчдын амжилтаас:

  • 2007-2014 оны хичээлийн жилүүдэд нийт 113 сурагчдыг олимпиадад бэлтгэн оролцуулснаас нийт 86 сурагчид буюу аймгийн хэмжээнд алтан медаль 7, мөнгөн медаль 6, хүрэл 8, тусгай байр 12 сурагч, бүсийн хэмжээнд 6 алт, 11 мөнгө, 23 хүрэл, тусгай байр 8, улсын хэмжээнд 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль, тусгай 2 сурагч тус эзэлсэн. Энэ нийт олимпиадад бэлтгэсэн шавь нарын 76% нь медальт болон шагналт байр эзэлсэн.
  • 17 төрлийн сурган хүмүүжүүлэх уншлагад оролцсноос улсын 2,3-р байр, аймагт 1,2,3-р байр, сургуульд 1-р байруудыг тус тус эзэлсэн.
  • Ур чадварын уралдаанд амжилттай оролцон 1,2,3-р байранд удаа дараалан орж, үндэсний хэмжээнд үнэлүүлж цахим санд бүртгүүлсэн.
  • Аймаг, бүсийн хэмжээнд өөрийн туршлагаа түгээн дэлгэрүүлэхээс гадна ХБНГУ-ын Гёотинген хотын ОТТО ХААН сургуульд багш солилцоонд хамрагдан туршлага солилцон хичээл сургалтандаа шинэ арга зүйг хэрэгжүүлсэн.
  • “Залуу удирдагчийг сургах хөтөлбөр”-т хамрагдан туршлага судлан ирж ЕБС-уудад түгээн дэлгэрүүлсэн
  • 2010 он- “Арга зүйч” багш цол тэмдэг
  • 2010, 2011онуудад – Дархан-Уул аймгийн “ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ ”
  • 2011 онд “Багшийн алдар” цол тэмдэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *