Хүүхэд бол дүүргэх ёстой сав биш, дүрэлзэх ёстой бамбар!
Хүүхдийн толгойд мэдлэг, агуулга цутгахад чиглэсэн хуучны арга зүй энэ зуунд таарахгүй. Мэдэхийг хүссэн бүхний хариу гарын доор илхэн болсон энэ цаг үед дэлхий нийтээрээ мэддэг биш мэддэгээ чаддаг хүн бэлтгэхэд анхаарлаа хандуулж байна.
Цаг хором бүрт хувьсан даяаршиж байгаа энэ цаг үед боловсролын байгууллага, багш нар хүүхдэд аливааг сурган мэдүүлэх арга хэлбэр ээ тогтмол хөгжүүлэн шинэчилсээр байна. Нийслэл, орон нутгийн 30 гаруй сургуулийн багш, удирдлагууд, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн боловсролын газрынхан манай сургуульд цуглаж ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ сайн хичээл, үйл ажиллагааныхаа туршлагыг солилцлоо.
Зөвлөгөөний хичээлүүдээс харахад багш агуулга цутгахын оронд асуулт асууж, асуудлыг хөндөж хүүхдийн танин мэдэх хүслийг өдөөх, хүүхэд тэр сонирхолдоо хөтлөгдөн мэдлэгийг эрж хайх, дүгнэн шинжлэх замаар өөрсдөө мэдлэгийг бүтээж байна. Хичээл бүхэлдээ хүүхдийн идэвх оролцоон дээр тогтсон маш амьд байлаа.
Зөвлөгөөнд ганзагаа дүүргэсэн бүх багш нартаа хүүхэд бүрийг хөгжүүлэх гэгээн үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье!