Т.Баярзаяа

БАГА АНГИЙН БАГШ Т.БАЯРЗАЯА

ЕБС-ийн сургуульд 19 жил бага ангийн багшаар ажилласан.

Мэргэжлийн зэрэг: Тэргүүлэх

 

Хувийн амжилт:

  • 2005-2017 хичээлийн жилүүдэд СХД – ийн математикийн олимпиадаас 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн.
  • 2008-2009 онд Нийслэлийн математикийн олимпиадын тусгай байрын шагналтай
  • 2016 онд “Сайн хичээл-үйл ажиллагааны улсын зөвлөгөөн”-д математикийн хичээлийг багш нарын багтай хамтран бэлтгэж хөтлөн явуулсан.
  • Нийслэлийн сургагч багш
  • БСШУЯ-ны “Жуух бичиг”

 

Шавь нарын амжилтаас:

1-р Анги А.Батбилэг- Шидэт квадрат МО алт, Сэтгэмж-12 МО мөнгө Н.Жавхлан-Сэтгэмж МО алт, Шидэт квадрат хүрэл, ДЭЛИ хотод болсон сарабон сампингийн уралдаанд хүрэл цом О.Чингүүн- МX олимпиад хүрэл, Сэтгэмж-12 хүрэл М.Гүнж, Ж.Азжаргал- Сэтгэмж-12 хүрэл Ж.Мичидмаа- МX олимпиад хүрэл Т.Нямбаяр- Хуурнин шуугигч бөхийн барилдаанд 10 удаа шөвгөрч 11 удаа түрүүлсэн, Улсын шилдэг 25д шалгарсан. Ангийн 56 сурагч даралтат хөгжим тоглож сураад БИД ХАМТДАА ХӨГЖИХДӨӨ ИЛҮҮ уралдаанд амжиллтай оролцсон.

Х.Энхцэцэг

ХӨГЖМИЙН БАГШ Х.ЭНХЦЭЦЭГ

Боловсролын магистрант, тэргүүлэх зэрэгтэй

Боловсролын байгууллагад 17 жил ажилласан.

 

Ажлын туршлага:

  • 1989-1991 Дархан хотын “Жавхаа” ардын чуулгын бүжигчин
  • 1992-1994 Дархан-Уул аймгийн 12-р сургуульд Дуу хөгжмийн багш
  • 1994-1996  Дархан-Уул аймгийн 19-р цэцэрлэг Дуу хөгжмийн багш
  • 1994-1996 Дархан-Уул аймгийн 15-р цэцэрлэг Дуу хөгжмийн багш
  • 2002-2017  Дархан-Уул аймгийн Оюуны-Ирээдүй цогцолбор сургуульд хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан.
  • 2014 онд УБ хотын 28-р сургуулийн бага ангийн 120 гаруй сурагчдад, ОХУ-н Хиагт хот 2016 онд Улаан-Үдэ хотын Марияанский охидын сургуулийн 80 гаруй сурагчдад болон аймгийн цэцэрлэг, сургууль, албан байгууллагын ойн арга хэмжээнүүдэд Монгол ардын болон зохиомжит , чөлөөт, цэнгээнт бүжгүүдийг зааж туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. 2016 онд Байгаль орчны боловсролыг дэмжих хүрээнд “ Хүүхэд-Ногоон байгаль” сэдэвт шилдэг цахим хичээлийн Улсын уралдаанд бусад мэргэжлийн багш нартай хамтран оролцож гуравдугаар байранд шалгарч тус хичээлээ Сэлэнгэ аймгийн багш нарт зааж түгээн дэлгэрүүлсэн.

 

Сурагчдын амжилтаас:

  • “Хаврын баяр”цэнгээнт бүжгийн тэмцээний алт,мөнгөн медаль
  • “Ирээдүйн одод” эстрадын дуу дуулаачдын тэмцээний Алтан медаль
  • “Бяцхан жентельмен” тэмцээний тэргүүн байр Алтан медаль
  • “Бяцхан мисс” тэмцээний Мөнгөн медаль
  • “Айзамт гимнастик-2001”Аймгийн аварга шалгаруулах тэмцээний Алтан медаль
  • “Одод болохын хүслэн” тэмцээны Тэргүүн байр
  • Аймгийн УИН-н  цэнгээнт бүжгийн төрлөөр Мөнгөн медаль
  • “Өв уламжлал” УИН-н тэмцээний мөнгөн медаль
  • Аймгийн ЗЦГ-с зохион явуулдаг “Цагдаа бамбарууш”тэмцээны Алтан медаль
  • Улаанбаатар хотноо болсон Олон улсын “Хаврын баяр-2005”цэнгээнт бүжгийн анхдугаар наадмын “Шилдэг хос”-н Алтан медаль
  • “Golden star”тэмцээний danse дууны төрөлөөр алтан медаль
  • “Болор эгшиглэн”улсын уралдаанд Кан кан зохиомжит бүжгээр оролцож 16-н сурагч алтан медаль ,3-р ангийн 14 сурагчдын БАРБИ зохиомжит бүжгээр алтан медаль,3-р ангийн 16 сурагчдын ГАННАМ зохиомжит бүжгээр алтан медаль,1-6 р ангийн 100 сурагчдын ардын бүжгээр алтан медаль
  • Ногоон гэрэл цагаан шугам аймагт алтан медаль

 

Багшийн амжилтаас:

  • Дархан-Уул аймгийн 12-р сургууль, 15-р цэцэрлэг,ЗАТ-ийн  ” Хөдөлмөрийн аварга”
  • 2003 онд АСЗ-ийн “Шилдэг удирдагч”өргөмжлөл
  • 2004 онд ЗАТ “Шилдэг залуу багш” өргөмжлөл
  • 2004 онд ОИЦ сургуулийн “ Шилдэг авьяас хөгжүүлэгч багш” өргөмжлөл
  • 2013 онд ЗАТ “Шилдэг залуу багш” өргөмжлөл
  • 2013 онд ОИЦ сургуулийн “ Хүүхэд нэг бүрийн авьяасыг хөгжүүлэгч багш” өргөмжлөл
  • БСШУЯ-ны жуух бичигтэй.

Ч.Болорсайхан

БАГА АНГИЙН БАГШ Ч.БОЛОРСАЙХАН

ЕБС-ийн сургуульд 29 бага ангийн багшаар ажиллаж байгаа.

Мэргэжлийн зэрэг – Зөвлөх

 

Хувийн болон шавь нарын амжилт:

  • 2010 он БГД-ийн сэтгэх чадварын олимпиад тэргүүн байр
  • 2011 он Улсын сэтгэх чадварын олимпиад 3-р байр
  • 2011 он БГД-ийн ур чадварын аварга
  • 2011 он нийслэлийн сургагч багш
  • 2012 он үндэсний сургагч багш
  • 2013-2014 он 2 жил дараалан “Нийслэлийн шилдэг багш”
  • 2012 он БСШУЯ-ны “Бэлтгэл бүлэг” номын зохиогчийн багийн гишүүн
  • 2011-2017 он “Математикийн сургалтын материал” хэвлүүлсэн
  • 2000-2017 онд математикийн олимпиадаас алт-50, мөнгө-97, хүрэл-97 хүртсэн байна.
  • БСШУЯ- БТА

Олон улс, улс, хот, дүүрэг, нэрэмжит олимпиадуудаас алт-53, мөнгө-86, хүрэл- 122, шагналт байр-160 удаа тус тус орсон.

С.Ганхуяг

БИЕИЙН ТАМИРЫН БАГШ С.ГАНХУЯГ

Биеийн тамирын багш – Арга зүйч мэргэжилтэй.

Бүрэн дунд сургуульд биеийн тамирын багш, тэнхмийн эрхлэгчээр 25 жил ажилласан.

 

Мэргэжлийн зэрэг: Тэргүүлэх, Гимнастикийн спортын мастер

Туршлага:  Биеийн тамирын хичээлийг тоглоомын аргаар хөтлөн явуулах арга зүйг туршин хэрэгжүүлж байгаа

 

Шавь нарын амжилтаас:

  • 2015-2017 оны БГД-ийн өсвөрийн гимнастикчидийн 12 удаагийн аварга баг
  • 2015 онд Финляди улсад зохион байгуулагдсан олон улсын гимнастикийн тэмцээнд тусгай байр
  • 2016 онд ОХУ-ын Иркустк хотод зохион байгуулагдсан олон улсын тэмцээний хүрэл медаль

 

Хувийн амжилт:

  • Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
  • Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
  • 2008, 2014 оны БГД-ийн ур чадварын уралдааны аварга
  • 2008, 2014 оны нийслэлийн ур чадварын уралдааны 3, 4-р байр
  • Биеийнтамир-Спортын тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан

А.Мөнхцэцэг

БАГА АНГИЙН БАГШ А.МӨНХЦЭЦЭГ

Глобал олон улсын сургуулийн бага ангийн багш

Мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй, орон нутгийн сургагч багш

ЕБС-ийн сургуульд 19 жил бага ангийн багшаар ажилласан.

 

Багшийн амжилтаас:

  • 2010 он “Сэтгэх чадварын ” олимпиадын “Бүтээлч багш” төрөлд 3-р байр
  • 2010 он МУ-ын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, СХУ-ы доктор, профессор Ц.Няндагийн нэрэмжит “ХҮН БАЙХЫН УЧИР” сэдэвт сурган хүмүүжүүлэх 8 дугаар уншлагад урилгаар оролцсон.
  • 2013 он “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга технологи” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны тусгай байр.
  • 2015 он “Сайн хичээл-үйл ажиллагааны улсын анхдугаар зөвлөгөөнд”-д  АЧСҮА-аар багаараа амжилттай оролцсон.
  • 2016-2017 оны хичээлийн жилд “Сэтгэх чадварын олимпиад”, “Математикийн стандарт олимпиад” –ын аварга анги.
  • 2016-2017 оны хичээлийн жилд “Одон бөмбөг” төрлөөр  ЧД, Нийслэлийн аварга.

И.Урангэрэл

Урлагийн ухааны магистр, заах аргач зэрэгтэй.

Боловсролын байгууллагад 16 жил ажилласан.

 

Ажлын туршлага:

  • 1999-2001он 79-р сургууль /УБ хот/
  • 2001-2002 он 82-р цэцэрлэг/УБ хот/
  • 2004-2012 он    Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл ЕББДС
  • 2014-2017 он Америк монголын хамтарсан “Монгол-Од” сургууль

Дээрх сургуулиудад хөгжмийн багшаар тус тус ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа сурагчдад  хөгжмийн боловсролыг олгохын зэрэгцээ үндэсний хөгжим, найрал дуу, төгөлдөр хуур хөгжмийн сургалт явуулж ирсэн.

 

Багш сурагчийн амжилтаас:

  • Сэлэнгэ аймгийн хөгжмийн багш нарын ур чадварын уралдааны 1-р байр /2009 он/
  • Сэлэнгэ аймгийн  Хөтөл ЕББДС-ийн шилдэг багш/ 2010 он/
  • Америк монголын хамтарсан “Монгол-Од” сургуулийн шилдэг багш /2016он/
  • “Классика” улсын уралдааны шилдэг багш /2012он/
  • “Бид Сэлэнгийн үр сад “ 2 жилд нэг удаа зохиогддог Сэлэнгэ аймгийн урлагийн наадмын 3 удаагийн тэргүүн байр/сурагчдаа бэлтгэн оролцуулсан/
  • Найрал дууны аймгийн уралдаанд 1-р байр
  • “Зөнгийн одод” уралдааны гранпри /Сендрелла хамтлаг/
  • “Ээжээ та сонсооч”, “Forte and piano”, “Классика” төгөлдөр хуурын улсын уралдаануудад бэлтгэсэн шавь нар нь улсын 1-7 удаагийн аварга, шилдгийн шилдэг тоглогч, Итали, АНУ-д болсон олон улсын төгөлдөр хуурын уралдаанд  амжилттай оролцож, 3, 1-р байр эзэлсэн.
  • 2016 онд Монгол Улсын Боловсрол , соёл, шинжлэх ухаан спортын яамны “Жуух бичиг”-ээр шагнагдсан.

Ц.Оюунболор

Улсад 27 жил бага боловсролын багшаар ажилласан

  • 2005 онд Сургуулийн “Бүтээлч багш”
  • 2006 онд Аймгийн “Салбарын мэргэжлийн аварга” багш
  • 2010 онд БСШУЯ-ны “Жуух бичиг”
  • 2011 оны сургуулийн “Хөдөлмөрийн аварга”
  • 2011 оны Аймгийн “Судлаач багш” номинацийн гутгаар байр
  • 2016 онд БСШУЯ-ны “ Боловсролын тэргүүний ажилтан “ цол тэмдэг

 

Ажлын туршлага: 

  • Бага боловсролын багш нарын багаас бүрдсэн  “ Дархан хүрд” багтай хамтран ажиллаж багшийн судалгаа-шинжилгээний ажлын ур чадварыг дэмжих, тэргүүн туршлагыг түгээх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “ Улсын шилдэг илтгэл” шалгаруулах эрдэм шинжилгээний бага хуралд:
  • 2011 онд Дархан-Уул аймгийн “ Багш ажлын байрандаа хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт бага хуралд          “ Гутгаар” байр
  • 2013 онд Дархан-Уул аймгийн “ Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй технологи” сэдэвт бага хуралд “ Дэд” байр
  • 2014 онд Дархан-Уул аймгийн “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” сэдэвт бага хуралд “ Тэргүүн” байр
  • 2014 онд“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” сэдэвт “ Улсын шилдэг илтгэл” шалгаруулах эрдэм шинжилгээний бага хуралд “ Гутгаар” байр
  • 2014 онд “ Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” эрдэм шинжилгээний 2-р бага хуралд “Тооны хүрдийг хялбар эзэмшүүлэх нь “ сэдэвт илтгэл нь сургууль багш нар үйл ажиллагаандаа хичээлийн судалгааг амжилттай хэрэгжүүлэхэд тус болохуйц бүтээлч, шинэлэг сангаатай болж чадсаныг тэмдэглэж “ Солонгосын багш солилцооны хөтөлбөр”-ийн эрхийн бичгээр шагнагдсан.
  • 2016 онд  “ Зөв Монгол хүүхэд хөтөлбөр- Хүүхэд бүрийн хөгжилд “ үндэсний чуулганд “Ажлын хуудсаар дамжуулан хүүхдийн сурах идэвх, чадвар чадамжийг өрнүүлэх нь “ туршлага , арга зүйгээ бүс, аймаг, улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлж : “Улсын “ Сайн үйл ажиллагаа” –ны шилдэг 5 туршлаганд шалгарсан, БСШУЯ-наас гаргасан “Хүүхэд бүрийн хөгжил” номонд хэвлэгдсэн

 

Сүүлийн 3 жилд шавийн амжилт:  

  • Олон улсын”  Кенгуру “ математикийн олимпиадаас 11 сурагч I зэргийн диплом мөнгөн медаль, 10 сурагч хүрэл медаль , 6  сурагч II зэргийн диплом, 18 сурагч III зэргийн дипломын болзлыг хангасан.
  • Улсын сэтгэх  чадварын 2 давааны  3 мөнгө,  2 хүрэл медаль
  • Төвийн бүсийн IQ-ийн олимпиадын 1 алт, 3 мөнгө, 8 хүрэл медаль
  • 2009 оны Дархан – Уул аймгийн аварга шалгаруулах монгол бичгийн анхдугаар олимпиадын аварга хамт олон
  • 1995, 1998 оны Дархан – Уул аймгийн аварга шалгаруулах уншихын олимпиадын аварга хамт олон
  • 2012 оны Аймгийн бага боловсрол эзэмшмгчдийн дунд зохиогдсон “Монгол хэлний олимпиадын дэд аварга хамт олон”
  • 2013 оны Аймгийн бага боловсрол эзэмшмгчдийн дунд зохиогдсон “Математик” хичээлийн анги нийтийн олимпиадын аварга хамт олон

С.Одмандах

НИЙГМИЙН АЖИЛТАН САНЖААГИЙН ОДМАНДАХ

Боловсрол судлалын магистр, докторант.

Төгссөн сургууль:

  • Багшийн сургуулийн бага ангийн багш
  • МУБИС-ийн түүх нийгмийн багш
  • МУИС-ийн эчнээ эрх зүйч
  • Төрийн удирдлагын академийн төрийн удирдлагын менежер

 

Боловсролын байгууллагад 26 жил ажилласны 8 жил дунд сургуулийн түүх нийгмийн багшаар, 14 жилд Чингэлтэй  дүүргийн  57, 37-р сургуулийн захирлаар, 2012-2016 онд БСШУ-ы  Бага, дунд, бүрэн дунд боловсролын үндэсний цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хэрэгжилтйн багт баруун бүсийн ахлагчаар, үндэсний цөм хөтөлбөрийн “Сургалтыг дэмжих үйл ажиллагаа”-ны  хөтөлбөр зөвлөмжийг боловсруулах зохиогчийн багт тус тус ажилласан.

  • ОХУ, Япон, БНСУ, Филиппин улсад ёс суртахууны боловсрол, ХГҮА, төслийн удирдлагаар тус тус мэргэшлээ дээшлүүлсэн.
  • МУ-ын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонтой.

А.Хишигням

ДУНД БОЛОВСРОЛ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР АРСЛАНБААТАРЫН ХИШИГНЯМ

Боловсрол судлалын магистр. Тэргүүлэх зэрэгтэй багш.

 

Боловсролын байгууллагад 22 жил ажилласан.

Олон улсын Кембрижийн Checkpoint, IGCSE Maths шалгалтанд 9 жил дараалан суралцагчдыг бэлтгэсэн ба суралцагчдын  амжилт нь  дэлхийн дунджаас дээгүүр түвшинд шалгагддаг.

 

Гавъяа шагнал:

  • Дорноговь аймгийн болон  БГД-ийн ур чадварын уралдааны аварга,
  • 93-р сургуулийн “Оны тэргүүний багш”,
  • 2013 оны Орчлон сургуулийн “Манлай багш”,
  • 2016 оны Орчлон  Сургуулийн  “BEST TEACHER”,
  • 2012,2014 оны Орчлон сургуулийн “Анги удирдсан шилдэг багш”.
  • Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй

Ж.Нарангэрэл

БАГА БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР ЖАЛБУУГИЙН НАРАНГЭРЭЛ

Боловсрол судлалын магистр, докторант. Мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй.

 

Боловсролын байгууллагад 23 жил ажилласан. 1988-2012 онуудад цэцэрлэгт багш, арга зүйч, дунд сургуульд бага ангийн багш, 2012-2016 Бага, дунд, бүрэн дунд боловсролын үндэсний цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх багийн гишүүнээр ажилласан.

 

Багшлах хугацаандаа ур чадварын уралдааны сургуулийн аваргаар 3 удаа, дүүрэгт 3 удаа 3-5-р байрт шалгарч байсан. Сурагчдын матетамик сэтгэлгээг хөгжүүлэх болон хэл ярианы чадварыг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллаж байсан.

 

Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Бага дунд боловсролын хөтөлбөрт шинээр нэмэгдсэн “Иргэний боловсрол” хөтөлбөрийн багт хөтөлбөр, зөвлөмж зохиогчийн багийн гишүүнээр ажилласан.

 

Япон улсад сургуулийн менежемент, сургалтыг дэмжих үйл ажиллагааны арга зүйн чиглэлээр 2 сар туршлага судалсан. Үндэсний хэмжээнд бага, дунд боловсролын багш нарт хичээл, үйл ажиллагааны чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургуулийн удирдлагын багт менежентийн чиглэлээр зөвлөн тусалж хамтран ажилласан.

 

Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй.