Ц.Бат-Эрдэнэ

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР ЦЭРЭНДАШИЙН БАТ-ЭРДЭНЭ

Боловсрол судлалын магистр. Тэргүүлэх зэрэгтэй багш.

Боловсролын байгууллагад 7 жил ажилласан.

Дархан уул аймгийн Од цогцолбор сургуульд сургалтын менежер, орлогч захирал, Оюуны –ирээдүй цогцолбор сургуульд захирал зэрэг албан тушаалд ажиллаж  байсан.

Сүүлийн жилүүдэд багшийн хөгжилд судалгаатай хандаж, улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд Тухайлбал:

2010 : Мульмтедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь улсын уралдаанд I байр, олон улсын уралдаанаас EXCELLENT AWARD

2011:

  • Хөгжлийн төлөө хамтдаа 100 залуу багш уралдаанд багаараа I байр
  • Аймгийн бүтээлч багш
  • Мульмтедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь улсын уралдаанд багаараа III байр

2012: Сурган хүмүүжүүлэх улсын уралдаанд сургуулийн орчин дахь ёс зүйн асуудалд сэдвээр багаараа II байр,

2015: Сурган хүмүүжүүлэх улсын уралдаанд багшийн тасралтгүй хөгжлийн асуудалд сэдвээр багаараа II байрыг тус тус эзэлсэн байна. ”Нээлттэй боловсрол 2017” эрдэм шинжилгээний бага хуралд гутгаар байр тус тус эзэлсэн.

 

Багш, сурагчдын хөгжлийг байнга дэмжин шинийг эрэлхийлж, санаачилдаг бүтээлч багш

Г.Цэвэлмаа

ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР ГЭСЭРИЙН ЦЭВЭЛМАА

Боловсрол судлалын магистр,  Зөвлөх зэрэгтэй.

 

Боловсролын байгууллагад 24 жил ажилласны 13 жилд нь түүх, газарзүй, нийгмийн ухааны багшаар, 7 жилд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг (БХАН) ТББ –д, сүүлийн 4 жилд Бага, дунд, бүрэн дунд боловсролын үндэсний цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх багийн ерөнхий менежерээр ажилласан.

 

Багшлах хугацаандаа ур чадварын уралдааны дүүрэг, аймаг, нийслэлийн аваргаар нийт 3 удаа, улсад 2-р байрт шалгарч байсан. “Улсын шилдэг технологич багш” үнэмлэхтэй.

 

Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Бага, дунд боловсролын хөтөлбөрт шинээр нэмэгдсэн:

  • “Сургалтыг дэмжих үйл ажиллагаа” –ны (Бага, дунд боловсролын) хөтөлбөр, зөвлөмж боловсруулах зохиогчийн багийн гишүүнээр,
  •  “Бизнес судлал” хичээлийн хөтөлбөр, сурах бичиг, багшийн ном, зөвлөмж боловсруулах зохиогчийн багийн гишүүнээр тус тус ажилласан.
  • “Сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга замууд” бие даасан бүтээл нь 2 дахь удаагаа хэвлэгдэн олон зуун багшийн хүртээл болсон.
  • Япон, Унгар, Тайланд, Солонгос улсад сургуулийн менежемент, сургалтыг дэмжих үйл ажиллагааны арга зүйн чиглэлээр туршлага судалж, мэргэжил дээшлүүлсэн.
  • Боловсролын тэргүүний ажилтан, МУ-ын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдсан.

С.Батсүх

ГЛОБАЛ ЦОГЦОЛБОРЫН ЗАХИРАЛ

САНДУЙЖАВЫН БАТСҮХ

Боловсрол судлалын магистр, докторант.

Боловсролын байгууллагад 29 жил ажилласны 15 жилд Нийслэлийн БГД- ийн 93-р сургуулийн захирлаар ажилласан.

 

2012-2016 БСШУ-ы сайдын зөвлөхөөр ажиллах хугацаанд:

  • Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2014 – 2024 он) боловсруулах багийн гишүүнээр,
  • Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн үзэл баримтлал боловсруулах багт зөвлөхөөр,
  • Бага дунд боловсролын  үндэсний цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын  багийн ахлагчаар тус тус ажилласан.
  • Нийтдээ 20 гаруй бие даасан болон хамтын бүтээл, ном гарын авлага туурвиснаас “Хүн байхын учир”, “ Төсөөлөн мөрөөдвөл биелнэ” бүтээлүүд нь олон зуун багш, эцэг эхчүүдийн таашаалд нийцсэн, унших дуртай ном болсон.
  • Япон, Сингапур, Гонконг, Хятад, Унгар, Польш, Герман улсад боловсролын бодлого,  менежементийн чиглэлээр туршлага судалж, мэргэжил дээшлүүлсэн.
  • МУ-ын төрийн дээд шагнал Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой.

Танилцуулга

1. МОНГОЛДОО ТЭРГҮҮЛЭХ СУРГАЛТЫН ОРЧИНТОЙ

  • Цэцэрлэг, бага, дунд сургууль, ахлах сургууль болон Хүүхэд хөгжүүлэх төвүүдтэй
  • Усан бассейн, спорт заал, фитнесс бүхий спорт сургалтын цогцолбортой
  • Урлаг театр, номын сан, зоогийн газартай
  • Ухаалаг самбар, таблет, хэрэглэгдэхүүн бүхий ухаалаг сургалтын орчинтой
  • Байгалийн ухааны хичээл бүрээр сургалт судалгааны иж бүрэн лабораториудтай
  • Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх Unimat, Metall Iine, Wine wood, 4D frame, Art-ийн иж бүрэн лабораториудтай
  • Эцэг эх, сурагч, багш, удирдлага бүгд холбогдсон цахим системтэй /Сурагчид цахим картаараа төрөл бүрийн үйлчилгээ авна/
  • Нэг анги 18-20 сурагчтай тул анги танхимууд нэг ээлжээр хичээллэнэ.

1. ХОС ХЭЛ, ХОС ХӨТӨЛБӨР

  • I-III ангид Монгол хэлээ төгс эзэмшүүлэх, сурах арга барил, зөв дадал хэвшилтэй Монгол хүн болон төлөвшүүлэхэд чиглэнэ.
  • IV ангиас Англи хэл, VI ангиас Япон хэлний хөтөлбөр хэрэгжинэ. Дунд ангиас Математик, байгалийн ухааны хичээлүүд Англи хэл дээр явагдана.
  • Бага анги буюу I-V ангид үндэсний сургалтын цөм хөтөлбөр, VI ангиас эхлэн Кэмбриджийн олон улсын хөтөлбөр (IGCSE, AS,А) хослон хэрэгжүүлэхээр зорьж байна.
  • Төгсөгчдийг олон улсын болон үндэсний бүрэн дунд боловсролын хос гэрчилгээтэй төгсөхөд бэлтгэнэ. Гадаадын их, дээд сургуульд элсэх, тэтгэлгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх Карьерийн төв ажиллана.
  • Үндсэн хөтөлбөрийг дэмжсэн “Хүн байхын учир”, “Бизнес судлал” дэд хөтөлбөрүүд хэрэгжинэ.

2. ШИЛДЭГ БАГШ НАРЫН БАГТАЙ

  • Бага, дунд, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулж 2012-2016 онд үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн шилдэг багш нарын багтай
  • Кэмбриджийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэдэг мэргэшсэн багш нарын багтай
  • Багш нар нь мэргэжлийн зэрэгтэй, дүүрэг, нийслэл, улсын хэмжээний мэргэжлийн болон ур чадварын аварга, судалгааны ажил хийж буй магистрант, докторантууд,

4. ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ЦОГЦ ХӨТӨЛБӨР, ОРЧИНТОЙ

  • Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, урлаг, спортын авьяасыг нээн хөгжүүлэх 4 чиглэлээр 50 гаруй төрлийн сонгон, дугуйлан, секц болон сайн дурын клубууд хичээллэнэ.
  • Хичээлийн дараа 17 цаг хүртэл Хүүхэд хөгжүүлэх сургалтуудад хамрагдах боломжтой
  • Хүүхэд бүр өглөөний цайтай
  • Жил бүр сурагчдын зорилго, мөрөөдөл, ахиц амжилтад үндэслэсэн тэтгэлэгт хөтөлбөр ба үнэлгээний системтэй
  • Жил бүр STUDY TOUR, дадлагажих сургалт, хөдөлмөр зуслан зохион байгуулна

International library openning

[thim-single-images css_animation=”left-to-right” image=”8128″ image_size=”large”]
[thim-heading title=”International library openning” textcolor=”#000000″ line=”true” bg_line=”#dd9933″ text_align=”text-left”]

I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.