Захирлын мэндчилгээ

Олон улсын болон Үндэсний хос хөтөлбөртэй Глобал иннова сургуулийн хамт олныг төлөөлж чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

2022-2023 оны хичээлийн жилд “Хүүхэд нэг бүр эрүүл чийрэг, хүнлэг энэрэнгүй, бүтээлч сэтгэлгээтэй, амьдрах чадвартай Монгол хүн бэлтгэх” зорилготой Глобал иннова сургууль үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн боллоо.

Суралцагч нэг бүрийнхээ давтагдашгүй онцлог, аугаа их ертөнцийг нь нээж, насан туршдаа өөрийгөө хөгжүүлдэг, өөдөлж сайжирдаг, хүсэл зорилго, арга барил, хичээл зүтгэлтэй иргэн болоход нь дэмжлэг үзүүлдэг хорин нэгдүгээр зууны шинэлэг сургуульд тавтай морилохыг урьж байна

Манай хамт олон хүүхэд бүрийнхээ сониуч зан, сурах хүсэл сэдлийг өдөөсөн, идэвхтэй, өөрөө санаачилдаг, бусдаас өөрөөр сэтгэхийг нь дэмжсэн, сургуульдаа өдөр бүр баяр хөөртэйгөөр ирдэг, эрүүл, аюулгүй БҮТЭЭЛЧ орчинг бүрдүүллээ. Сургуулийн боловсролыг “сургуулийн хашаа”-гаар хязгаарлалгүй эцэг эх, олон нийт, сайн дурын болон олон улсын байгууллага иргэдтэй хамтран “НИЙГЭМД НЭЭЛТТЭЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР” -ийг хэрэгжүүлж, боловсролын салбарт инноваци хийх төв болон хөгжинө.

Хүүхдэд чин сэтгэлээсээ хайртай, мэргэжилдээ үнэнхүү дуртай, багшлах явцдаа олон олон амжилтын эзэн болсон, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн БҮТЭЭЛЧ БАГШ нарын хамт олон шавь нараа сэтгэл догдлон хүлээж байна.

Өөрт тулгарсан асуудал, бэрхшээлийг даван туулах, асуудал шийдвэрлэх бодит чадвартай, ирээдүйд чиглэсэн тодорхой зорилго мөрөөдөлтэй, түүндээ хүрэх шаргуу дайчин зан чанартай, мэдлэгийн эдийн засагт хувь нэмрээ оруулж чадах БҮТЭЭЛЧ СУРАЛЦАГЧ-ийг бэлтгэж чадна гэсэн эрхэм үүргийг бид хариуцлагатайгаар авч байна.

Глобал иннова сургууль  нь хүүхэд бүр орохыг мөрөөддөг, эцэг эх бүр хүүхдээ оруулахыг хүсэн хүлээдэг, Монголын шилдэг сургууль болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эрдэм үйлс дэлгэрэх болтугай.

Глобал иннова сургуулийн захирал Г.Отгонбаатар