“Бүтээлч сэтгэлгээ хөгжлийн хурдасгуур” уриатай Баянзүрх дүүргийн техник технологийн 24-р олимпиадыг Глобал олон улсын сургуулийн хамт олон амжилттай зохион байгууллаа. Энэ олимпиадад 32 сургуулийн 225 сурагч, 33 багш 12 төрлөөр 36-н багц медалийн төлөө ур чадвараараа өрсөлдлөө.
Глобал сургуулийн багш, сурагчид 4 алт, 2 хүрэл, 1 тусгай байр эзлэн багаараа ТЭРГҮҮН БАЙР эзэллээ.
Олимпиадын үеэр бидний санаачилан эхлүүлж байгаа GLOBAL TAMIYA боловсролын хөтөлбөрийн нээлтийн тоглолт тавигдлаа.
Хамтран зохион байгуулсан багш нартаа, өдөр шөнөгүй бэлдэж амжилттай оролцсон хүүхдүүддээ улам өндөр амжилт хүсье.
“Бүтээлч сэтгэлгээ хөгжлийн хурдасгуур”