Сайн хичээл, үйл ажиллагааны зөвлөгөөн боллоо

Хүүхэд бол дүүргэх ёстой сав биш, дүрэлзэх ёстой бамбар!

Хүүхдийн толгойд мэдлэг, агуулга цутгахад чиглэсэн хуучны арга зүй энэ зуунд таарахгүй. Мэдэхийг хүссэн бүхний хариу гарын доор илхэн болсон энэ цаг үед дэлхий нийтээрээ мэддэг биш мэддэгээ чаддаг хүн бэлтгэхэд анхаарлаа хандуулж байна.

Цаг хором бүрт хувьсан даяаршиж байгаа энэ цаг үед боловсролын байгууллага, багш нар хүүхдэд аливааг сурган мэдүүлэх арга хэлбэр ээ тогтмол хөгжүүлэн шинэчилсээр байна. Нийслэл, орон нутгийн 30 гаруй сургуулийн багш, удирдлагууд, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн боловсролын газрынхан манай сургуульд цуглаж ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ сайн хичээл, үйл ажиллагааныхаа туршлагыг солилцлоо.

Зөвлөгөөний хичээлүүдээс харахад багш агуулга цутгахын оронд асуулт асууж, асуудлыг хөндөж хүүхдийн танин мэдэх хүслийг өдөөх, хүүхэд тэр сонирхолдоо хөтлөгдөн мэдлэгийг эрж хайх, дүгнэн шинжлэх замаар өөрсдөө мэдлэгийг бүтээж байна. Хичээл бүхэлдээ хүүхдийн идэвх оролцоон дээр тогтсон маш амьд байлаа.

Зөвлөгөөнд ганзагаа дүүргэсэн бүх багш нартаа хүүхэд бүрийг хөгжүүлэх гэгээн үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье!

Монгол сурагчид АНУ-ын хос гэрчилгээтэй төгсөнө

Глобал олон улсын дунд Сургууль️ Америкийн нэгдсэн улсын 5363 ахлах сургуулиас сургалтын чанараараа 41т жагсдаг Васач Академи/Wasatch academy/-тай хамтран ахлах сургуулийн хос дипломын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, хамтын гэрээ байгууллаа.

Америк, Монголын ахлах сургуулийн боловсролын хос дипломын хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол сурагчид эх орондоо АНУ-ын ахлах боловсролын AP хөтөлбөрийн 24 кредитийн хичээлийг үзэж хос гэрчилгээтэй төгсөнө. АНУ-ын Васач академийн нийт сурагчдын 40 хувь нь 40 өөр улсын сурагчид байдгаараа онцлогтой.

Васач академийн байнгын төлөөлөгч, зөвлөх багш нар Монголд байрлан хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавихаас гадна Монгол сурагчдыг дэлхийн шилдэг их сургуульд элсүүлэхэд бэлтгэх “Карьер төв”-ийг ажиллуулна.

Ийнхүү Глобал олон улсын дунд сургууль олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтыг эхлүүлж, эх орныхоо ирээдүйн эздийг Монголд анх удаа АНУ-ын хос гэрчилгээтэй төгсгөх түүхэн үйлийг түүчээлж байна.

Хамтын гэрээнд гарын үсэг зурах ёслолд АНУ-ын Васач Академийн захирал ноён Лофтин, Васач академийн ТУЗ-ийн дарга ноён Мөрфи, хөтөлбөр хариуцсан захирал ноён Жесси, Aзийн хөтөлбөр хариуцсан захирал ноён Доулинг болон Глобал олон улсын дунд сургуулийн захирал С.Батсүх, ТУЗ-ын дарга Ц.Отгонбаатар, зөвлөх Л.Гантөмөр, Б.Пүрэв-Очир нар оролцлоо.

Васач академийн тухай 5 баримт:

  1. АНУ-ын 5363 ахлах сургуулиас чанараараа 41т жагсдаг.
  2. Төгсөгчид нь 100% коллеж, их дээд сургуульд элсдэг.
  3. ️SAT оноо нь АНУ-ын дунджаас өндөр/1600 оноо/.
  4. Сурагчдын 40 хувь нь 40 өөр улсаас ирсэн олон улсын сурагчид байдаг.
  5. Нэг ангид дунджаар 9 хүүхэд суралцдаг, нийт сурагчдын 80 хувь нь хотхондоо байрладаг.

Хос дипломын хөтөлбөр хэрэгжсэнээр:

  • Монгол сурагчид эх орондоо АНУ-ын ахлах боловсролын хөтөлбөрийг эзэмшиж, хос гэрчилгээтэй төгсөнө.
  • Монгол сурагчид солилцооны хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэнэ
  • Америк, Монгол зөвлөх багш нарын ажиллуулах “Карьер төв”-ийн тусламжтайгаар Дэлхийн шилдэг их сургуульд элсэх боломж нээгдэнэ.

 

Эцэг эхчүүдийн спорт өдөрлөг боллоо

Сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөл хамтран зохион байгуулсан эцэг эхчүүдийн спорт өдөрлөг сайхан болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд аавуудын багаас I байрыг IV ангийн аавууд, II байр – IX ангийн аавууд, III байр X ангийн аавууд, шилдэг тоглогч ааваар 4с ангийн аав Даваадорж шалгарлаа.

Ээжүүдийн багаас I байранд III ангийн ээжүүд, II байр VI ангийн ээжүүд, III байр X ангийн ээжүүд, шилдэг тоглогч ээжээр 3б ангийн ээж Отгончимэг шалгарлаа.VII ангийн аавууд, VIII ангийн ээжүүд тус тэмцээнд хүчтэй өрсөлдөгч байлаа.

Спорт өдөрлөгт идэвхтэй оролцон нэг өдрийг спортлог өнгөрүүлсэн нийт эцэг эхчүүддээ баярлалаа.

Хоол амталгааны өдөрлөг боллоо

Глобал олон улсын дунд сургуулийн Эцэг эхийн зөвлөлийн санаачлагаар сурагчдын өглөө, үдий цай болон өдрийн хоолны амталгааны өдөрлөг зохион байгууллаа.

Энэ үеэр гал тогооны хамт олон намар, өвөл, хаврын хоолны цэсэнд орсон бүх хоол, цай, амттан, ундаагаа дэлгэн танилцуулж, эцэг эхчүүдийн санал хүсэлтийг хүлээн авсан юм.

Эцэг эхчүүдийн санал сэтгэгдэл болон хоол амталгааны өдөрлөгийн зураг, бичлэгийг фэйсбүүк хуудсанд тавигдсан дараах нийтлэлүүдээс үзнэ үү.

Санал хүсэлтээ сургуулийн нийгмийн ажилтаны socialworker1@global.edu.mn хаягаар илгээгээрэй.

Глобалчууд БЗД-ийн ТТО-ыг зохион байгууллаа

“Бүтээлч сэтгэлгээ хөгжлийн хурдасгуур” уриатай Баянзүрх дүүргийн техник технологийн 24-р олимпиадыг Глобал олон улсын сургуулийн хамт олон амжилттай зохион байгууллаа. Энэ олимпиадад 32 сургуулийн 225 сурагч, 33 багш 12 төрлөөр 36-н багц медалийн төлөө ур чадвараараа өрсөлдлөө.

Глобал сургуулийн багш, сурагчид 4 алт, 2 хүрэл, 1 тусгай байр эзлэн багаараа ТЭРГҮҮН БАЙР  эзэллээ.
Олимпиадын үеэр бидний санаачилан эхлүүлж байгаа GLOBAL TAMIYA боловсролын хөтөлбөрийн нээлтийн тоглолт тавигдлаа.

Хамтран зохион байгуулсан багш нартаа, өдөр шөнөгүй бэлдэж амжилттай оролцсон хүүхдүүддээ улам өндөр амжилт хүсье.

“Бүтээлч сэтгэлгээ хөгжлийн хурдасгуур”